Gachon University Gil Hospital Mobile

Цацраг туяа, хавдар судлалын тасаг

танилцуулга

 

Хавдартай өвчтний амьдралын хэв маягийг дээшлүүлэхийн төлөөх зорилт

Туяа эмчилгээ нь өндөр энергитэй туяа ашиглан хавдарт эмчилгээ хийдэг ба мэс засал болон хими эмчилгээтэй хамт хавдрын гол гурван аргын нэг нь юм. Хавдарын туяа эмчилгээний тасаг нь цацраг туяаг хавдарын эсэд төвлөрүүлж, эргэн тойрон дах хэвийн эрхтэнүүдэд нөлөө багатай байх нарийн аргаар туяа эмчилгээ хийдэг. Качон их сургуулийн Гил эмнэлэг нь эмчилгээний чадамжаа дээшлүүлэхээр азидаа хамгийн анхны Novalis Tx төхөөрөмжийг нэвтрүүлсэн ба одоогийн байдлаар хамгийн сүүлийн үеийн гурван ширхэг төхөөрөмжөөр эмчилгээ оношлогоо хийж байна.

Туяа эмчилгээ нь гадаад болон ойр орчмын туяа эмчилгээ гэж хоёр төрөлд хуваагддаг. Гадаад туяа эмчилгээ нь биеийн гаднаас төхөөрөмжөөр туяа үүсгэн эмчилгээ хийдэг ба электрон, 3D , эрчимийн зохицуулалттай, видео индукцийн, стерео туяаны хагалгаа зэрэг эмчилгээний аргууд байдаг. Ойр орчмын туяа эмчилгээ нь цацраг туяаны изотопыг хавдарт ойрхон байрлуулж өндөр хүчин чадалтай туяагаар хавдарын хэсэгт төвлөрүүлэн хийх арга бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүдийн хавдарыг эмчилэхэд ашигладаг.

Туяаны эмчилгээ нь зорилгоос нь хамаараад үндсэн болон түр зуурын эмчилгээ гэж хуваадаг. Үндсэн туяа эмчилгээ нь эхэн үеийн уушигны хавдар болон толгой хүзүүний, түрүү булчирхайн хавдарууд гэх мэт хавдарын эсрэг эмгүй дангаар нь хийдэг эмчилгээ бөгөөд хөхний хавдар, хэсэгчилсэн явцтай уушигны хавдар, тархины хавдар, шулуун гэдэсний хавдар зэрэг мэс засал болон хавдарын эсрэг эмтэй хамт хийх үндсэн зорилготой эмчилгээнүүд орно. Түр зуурын туяа эмчилгээ нь үндсэн туяа эмчилгээ хийхэд хэцүү тохиолдолд ясны хугаралаас сэргийлэх, өвдөлт намдаах, амьсгалын хүндрэл арилгах зэрэг зовиур арилгах зорилгоор хийдэг эмчилгээ юм. Үүнтэй адил туяа эмчилгээ нь ихэвчлэн хортой хавдар эмчилэхэд чиглэгддэг ба keloid(арьс гэмтсэний дараах шарх эдгэрэлтийн хэвийн бус эд эс ургадаг өвчин) ба бамбай булчирхайн алимны үрэвсэл зэрэг зарим эерэг хариутай хавдарын эмчилгээнд хэрэгждэг.

Гаднах туяа эмчилгээ нь нэг эмчилгээнд 10-20 минут шаардагддаг бөгөөд эмчилгээний үед өвдөлт болон бие махбодийн мэдрэмж огт байхгүй ба мэдээ алдуулах шаардлагагүй тухтай эмчилгээ юм.

Орчин үеийн хавдарын эмчилгээ нь тасаг тус бүрт дангаараа хийгддэггүй ба мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээтэй хамтад нь хийдэг ба рентгений тасаг, цөмийн тасаг, оношлогоо шинжилгээний тасаг зэрэг бусад мэргэжлийн эмч нартай зөвлөлдөх зайлшгүй шаардлагатай. Качин их сургуулийн Гил эмнэлэг нь IBM Watson onocology хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмжийн тусламжтайгаар солонгосдоо шилдэг түвшиний олон талт эмчилгээний системд тургуурлан өвчтөнд тохиромжтой эмчилгээг санал болгодог.


Эмчилгээний чиглэл

Хөхний хавдар click to collapse contents

Хөхний хавдар нь солонгосд эмэгтэйчүүдийн хавдарын хоёрт ордог элбэг байдаг хавдар ба 2013 онд хөхний хавдар нийт эмэгтэйчүүдийн хавдарын 15.4% эзэлж байна. Хөхний мэс заслын дараа хавдарын дахилтыг бууруулах зорилгоор хөхөнд туяа эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай. Зарим хөхний мэс заслын дараа хавдарын хэмжээ том, эсвэл тунгалагийн зангилаанд үсэрхийлсэн тохиолдолд туяа эмчилгээ хийдэг.

Хөхний туяа эмчилгээ нь долоо хоногт 5 удаагийн хуваариар зургаан долоо хоног хийгддэг. Нэг удаагийн эмчилгээ 10 минут орчим үргэлжилнэ. Эмчилгээний үед халуун болон өвдөх мэдрэмж байдаггүй. Гэвч эмчилгээний үргэлжлэх явц, өвчтөнөөс хамаараад тухайн хэсэгт туяа эмчилгээний хамааралтай үрэвсэл үүсч болох ба ихэнхдээ шинж тэмдэг багатай байдаг тул хоёр долоо хоногийн дараа шинэ тэмдэг алга болдог.

Гил эмнэлэгийн туяа эмчилгээний тасаг нь эмчилгээний өндөр үр дүн болон хамт хийсэн эмчилгээний дараа урт хугацааны гаж нөлөөг бууруулахын төлөө туяа эмчилгээний судалгаанд тэргүүлж олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд тогтмол судалгааны үр дүнгээ илтгэн, үүнийг жинхэнэ өвчтөнүүддээ хэрэгжүүлж өвчтөнүүдийнхээ амьдралын хэв маягийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Элэгний хавдар, цөс нойр булчирхайн хавдар click to expand contents

Улаан хоолойн хавдар, ходоодны хавдар click to expand contents

Тунгалагийн хавдар click to expand contents

Арьсны нөсөөт хавдар буюу меланома click to expand contents

Шулуун гэдэсний хавдар click to expand contents

Эмэгтэйчүүдийн хавдар click to expand contents

Холбогч эдийн хавдар click to expand contents

Үсэрхийлсэн хавдар click to expand contents

loading