танилцуулга
Цээжний мэс заслын тасаг нь зүрх, уушиг, улаан хоолой, амьсгалын замын, хэнхдэг цээж, судас зэрэг эрхтэнүүдтэй холбоотой өвчлөлд мэс заслын эмчилгээ хийдэг салбар юм. 1970 оноос хойш зүрх судасны эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, бүс нутагтаа зүрхний мэс заслын тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Зүрхний мэс заслын амжилтын үзүүлэлт болон урт хугацааны үр дүнг дотоод болон гадаадын тэргүүлэх байгууллагуудтай харьцуулахад мэдлэг туршлагын хувьд адил байсан ба, зүрхний мэс заслын шилдэг эмнэлгээр хүлээг зөвшөөрөгдсөн. Уушиг болон улаан хоолойн чиглэлээр уушиг болон улаан хоолойн хавдар гэх мэт хүнд өвчлөлийн тал дээр олон төрлийн мэс засал болон эмчилгээний туршлага, мэдээлэл хуримтлалын тал дээр урт болон богино хугацаанд сайн үр дүнтэй ажилласан ба, цээжний хөндийн дуранг ашиглан уушигны үрэвсэлийн хагалгааг анх 2007 онд амжилттай хийж, одоо ихэнх мэс заслыг дурангаар хийж, технологийн тал дээр Инчонд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна.
эмчилгээний чиглэл
Насанд хүрэгчийн зүрхний тасаг click to collapse contents
Титэм судасны өвчлөл: Зүрхний шигдээс болон зүрх базлалт нь титэм судасны гол өвчлөл бөгөөд үргэлжилсэн зүрхний цусан хангамжийн дутагдалаас болж зүрхний үйл ажиллагаа мууддаг. Цээжний мэс заслын тасагт биеэс судас авч титэм судсыг нөхснөөр зүрхний цусан хангамж муудахаас болон гэнэтийн үхлээс сэргийлж болдог байна.
Хавхлагын өвчлөл: Зүрхний хавхлага нь цусыг нэг чиглэлд урсах боломж олгодог бүтэц юм. Зүрхний хавхлагын өвчлөл гэж хавхлагын онгойж хаагдахад асуудалтай болж, сайн онгойхгүй байгааг нь нарийсалт, сайн хаагдахгүй цус эсрэг урсаж байгааг нь хаагдах дутагдал буюу сөрөх эмгэг гэдэг. Цээжний мэс заслын тасаг нь хавхлагын хэлбэрийг янзалж, засах ба хиймэл хавхлага суулгаж өгч хавхлагын үйл ажиллагааг сэргээж өгөх мэс засал хийдэг.
Зүрхний дутагдал: Олон шалтгаанаас болж зүрхний үйл ажиллагаа буурдаг өвчин бөгөөөд эмийн эмчилгээ хангалтгүй эцсийн шатны зүрхний дутагдалтай өвчтөнд цээжний мэс заслын хийх ба, зүрхний ховдол багасгах, зүрхний ховдолын өргөсөл засах, зүрхний шигдээсний, зүрхэнд төхөөрөмж суулгах, зүрх шилжүүлэх гэх мэт мэс заслуудыг хийдэг.