танилцуулга
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн эрүүл мэндээс гадна хижээл насныханы аз жаргалд чиглэсэн.
Эрэгтэйчүүдийн шээсний замын болон нөхөн үржихүйн эрхтэн, эмэгтэйчүүдин шээсний замын болон бөөрний булчирхайд илрэх мэс заслын өвчлөлийн эмчилгээ оношлогоог хариуцдаг тасаг юм. Сүүлийн үед технологи, тоног төхөөрөмжийн хөгжил нь огцом хөгжиж буй салбар бөгөөд шээсний замын хавдар, бөөр шилжүүлэн суулгах, эрэгтэйчүүдийн өвчлөл (бэлгийн сулрал, эрэгтэй үргүйдэл), хүүхдийн урологи, эмэгтэйчүүдийн урологи, шээсний замын эмгэг, дотоод урологи зэрэг олон дэд мэргэшсэн салбарт хуваагддаг. Солонгосдоо БНСУ-ын хамгийн өндөр түвшний найман мэргэжилтэн салбар тус бүртээ эмчилгээ, оношлогоо, судалгаа, шинжилгээний ажилд хичээнгүйлэн ажиллаж, хэт авианы бутлагч төхөөрөмж, зөөлөн гуурсан дуран, лапароскопийн мэс заслын төхөөрөмж, дуран (давсаг, шээсний зам, бөөр), микроскопийн мэс засал, шулуун гэдэсний эхо, шээс ялгаруулалтын шинжилгээ, шээс задгайрлын эмчилгээ, лазер эмчилгээний төхөөрөмж зэрэг нарийн тоног төхөөрөмж болон технологиор тоноглогдсон бөгөөд том хэмжээний мэс заслаас микроскопийн мэс засал, зүсэлтгүй дурангийн мэс засал зэрэг олон төрлийн мэс засал болон арвин их туршлаганд тулгуурлан өвчтнүүдийн хурдан эдгэрэлтийн төлөө шаргуу ажиллаж байна.
эмчилгээний чиглэл
Чулуу
Шээсний замын чулуу нь хүчтэй өвдөлт өгдөг учраас яаралтай оношилж эмчилэх шаардлагатай түргэн тусламжийн нөхцөл байдалд хамрагддаг бөгөөд урологийн тасгийн үзлэгийн дийлэнх хувийг эзэлдэг элбэг өвчлөл юм. Шээсний замын клиникт дэлхийн шилдэг хэт авианы бутлагч төхөөрөмж, зөөлөн гуурсан дуран, хатуу шээсний сувгийн дуран, гуурсан бутлагч төхөөрөмж зэрэг чулуу арилгахад хэрэгтэй бүхий л эмнэлгийн тоног төхөөрөмжөөр өндөр үр дүнтэй эмчилгээг хийж байна. Чулуутай өвчтний мэс заслын тоо, мэс заслын амжилтаараа дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн. Нэмж дурдахад дахин өвчлөлт өндөр байдаг чулуунаас урьдчилан сэргийлэхийн тулд чулууны орц найрлагын шинжилгээ, бодисын солилцооны шинжилгээ хийж, чулуутай өвчтнүүдийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийг зорилгоо болгон ажиллаж байна.
Шээс ялгаралын эмгэг
Бие махбодиос гадагшлах шээс ялгаруулах нь хүний өдөр тутмын амьдралын физиологийн чухал үзэгдэл юм. Шээс ялгаруулах ажиллагааг давсаг, шээсний суваг хариуцдаг бөгөөд тархи, нугас, захын мэдрэлийн нарийн хяналт байдаг. Тиймээс давсаг болон түрүү булчирхай, шээсний суваг зэрэгт хэвийн бус байдал байгаа тохиолдолд юуны түрүүнд олон янзын мэдрэлийн өвчинөөс үүдэн шээс ялгаралын эмгэг илэрч болно. Үүнийг хамтад нь мэдрэлийн гаралтай давсагны өвчин гэдэг. Үүнээс гадна мэдрэлийн өвчин байхгүй ч гэнэт шээж чадахаа болих байдлыг шээс хаагдах гэнэ. Дээрх клиникт голдуу энэ өвчний оношилгоо эмчилгээг хариуцан ажиллаж байна.
Шээс задгайрах
Шээсний замын клиникт өөрийн бодол санаанаас хамаарахгүйгээр шээс урсан гарах шээс задгайрлын өвчинд мэргэжлийн системтэй эмчилгээг хийж байна. Сүүлийн үеийн эдийн засгийн хөгжилтэй хамт амьдралын чанарыг сайжруулах сонирхол чухал болсон бөгөөд солонгос улсад ч шээс задгайралын тал дээр анхаарах нь өсөн нэмэгдсэн боловч одоог хүртэл шээс задгайралтай, түүнийгээ хэвийн элбэг тохиолддог зүйл гэж үзэн тэвчин өнгөрөөж, ичиж зовон эмчилгээ хийлгэхгүй байх зэрэг бодит байдал байсаар байна. Тус клиник нь шээс задгайралын шалтгааныг тодорхой оношилж, мэс заслын эмчилгээнээс гадна мэс заслын бус, үр дүн өндөртэй олон эмчилгээний аргаар шээс задгайрлыг бүрэн эмчилэх зорилго тавин ажиллаж байна.
Эрэгтэйчүүдийн эмчилгээ
Эрэгтэйчүүдийн эмчилгээний клиникт хөвчрөлийн эмгэгээс эхлээд бэлгийн сулрал, үргүйдэл зэрэг эрэгтэйчүүдийн цогц эмчилгээ хийдэг. Сүүлийн үед эрэгтэйчүүдийн эмчилгээний салбарын талаар сонирхох нь ихэссэн бөгөөд олон судалгаануудыг даган олон төрлийн оношлогооны арга зэрэг өвчтнүүдэд туслах эмчилгээний аргуудыг боловсруулан нэвтрүүлсэн. Энэ клиник нь “өвчтөнг чухалчилсан эмчилгээ” гэсэн зарчмаар эрдэм шинжилгээний системчилсэн эмчилгээ оношилгоог хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хүүхдийн урологи
Шээсний зам болон нөхөн үржихүйн эрхтний өвчин нь өсөлт хөгжлөө даган төлөв байдал нь өөрчилөгддөг тул эмчилгээний арга нь ч түүнд тохирсон байх шаардлагатай. Хүүхдийн шээсний замын өвчлөл болох шээсний замын бөглөрөл, давсагны гуурсын сөрөг урсгал, төмсөгний эмгэг, шээсний сувгийн эмгэг зэрэг өвчинд эмчилгээ хийж байна.
Хавдар
Урологийн тасаг нь шээс ялгаруулалт болон шээсийг биеэс гадагшлуулах замын бөөр, шээсний суваг, давсаг, шээсний сүв зэрэг шээсний замын эрхтнүүд болон эр бэлэг эрхтэн, төмсөг, үрийн суваг, түрүү булчирхайн зэрэг эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтнүүдийн эмчилгээний тасаг бөгөөд эдгээр эрхтнүүдэд илэрсэн өвчлөлүүдийг оношилж, ихэвчлэн мэс заслын аргын эмчилгээ хийдэг гэмтэл мэс заслын нэг салбар юм. Шээсний замын хавдар(бөөрний хавдар, түрүү булчирхайн хавдар, давсагны хавдар, төмсөгний хавдар, бэлэг эрхтний хавдар, бөөрний булчирхайн хавдар)-уудад нээлттэй болон дурангийн мэс заслын эмчилгээ хийж байна.